Зардлаа яаж бууруулах вэ?

Зардал бууруулах хамгийн оновчтой арга юу вэ?

Би түрүүчийн дугаараар ажилтнуудын тоог бууруулан, цалингийн зардлыг хэмнэх замаар зардал бууруулах нь бизнест урт хугацаанд сөрөг үр дагавартай байдаг тухай ярьсан.
Тэгвэл зардлыг бизнест ээлтэй байдлаар яаж бууруулах тухай өнөөдөр ярилцая.
Зардлыг бууруулах хэд хэдэн аргууд байдгаас хамгийн шалгарсан, хүлээн зөвшөөрөгдсөн арга нь бол бизнес процессоо сайжруулан, үйл ажиллагаагаа оновчтой болгох замаар зардлаа бууруулах арга юм.
Бүр сууринаас эхлий л даа.

Бизнес процесс гэж юу вэ?
Эхлэл, төгсгөлтэй, Шат дараалсан ажлууд, үр дүнд нь ямар нэг үнэ цэнэтэй үр дүн гардаг, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, бичиг баримт, шийдвэр гэх мэт.
Үндсэн, туслах, менежментийн шатны процессууд гэж ангилж авч үздэг.

Бизнес процесс менежмент буюу БПМ гэж юу?

Тэдгээр процесуудыг хамгийн үр ашигтай, оновчтой байдлаар удирдан зохион байгуулах ажлыг БПМ гэж байгаан.
Процессуудыг судалж, шинжлээд, тоо баримт дээрээ үндэслээд сайжруулаад, тэр өөрчилж сайжруулсан процессоо хэрэгжүүлээд, болж байгааг нь үргэлжлүүлэд болохгүй байгааг нь дахин өөрчилж сайжруулах тэр циклийг удирдаж байгаа цогц, уялдаатай ажлыг Бизнес процесс менежмент буюу БПМ гэдэг.
Тэгэхээр бизнесүүд, зах зээлийн нөхцөл байдал, эрэлт нтр-ээс хамаараад байнга хувьсан өөрчлөгдөж байдаг. Тэрнийг дагаад мэдээж процессууд нь бас өөрчлөгдөж байх ёстой.
Тиймээс бизнесүүд процессуудаа тогтсон хугацаанд, дор хаяж жилд нэг удаа review хийж сайжруулж шинэчилж байх ёстой. Тэгж байж бизнесүүд зардлаа тогтмол боломжит доод хэмжээндээ байлгана.

Процесс сайжруулалтыг бүр өргөн хүрээнд бол Lean Management буюу лийн удирдлага гэсэн том ойлголтын дор авч үздэг. Lean Management буюу Лийн удирдлага бол ялангуяа том компаниуд, том үйлчилгээний газруудад их хэрэгтэй. Тухайлбал, том үйлдвэрүүд, том эмнэлгүүд, төрийн үйлчилгээний төвлөрсөн цэгүүд гэх мэт өдөрт мянга мянган хүнд үйлчилдэг газрууд бол заавал лийн удирдлагатай байжийж зардлаа хянаж чадна.