АМЖИЛТТАЙ ХҮМҮҮСИЙН 7 ДАДАЛ

1. Эрт босдог

Харвардын Бизнес тойм судалгаагаар “өглөө эрт эрчтэй, сайн ажилладаг хүмүүс карьерын амжилтанд илүү хүрдэг” гэж тогтоожээ. Өдрөө эрт эхлүүлэх нь зорилго дээрээ илүү олон цагийг зориулах боломжийг олгодог байна.

2. Эрүүл өглөөний цай уух

Өглөөний цай таны өдрийн хамгийн чухал хоолны нэг юм. Мөн хамгийн их калори хэрэглэх оновчтой цаг бөгөөд өдрийн турш эрч хүчтэй байхад тань тусалдаг. Гол идэх зүйлс нь эрүүл нүүрс ус, уураг, өөх тос байвал зохино. Хэрэв та өглөөний ундаа алгасадаг бол үүнийг сайн анхаараарай.

3. Өдөрт гурван чухал ажилд анхаардаг

Бидний to-do лист хэзээ ч багасч дуусахгүй мэт. Өдөрт хийж дуусгах ажлын жагсаалтдаа хэт их юм биччээд орой нь харахад өнөөдөр юу ч амжуулаагүй ч юм шиг бидэнд санагддаг. Олон юмны араас зэрэг гүйгээд, ганц нь бүрэн гүйцэд дуусаагүй байх тал их гардаг. Тиймээс өдөрт зөвхөн гурван ажлыг л бүрэн хийхээр to-do листээ гаргах нь дээр байдаг. Тэгээд тэр 3 зүйлээ хийж дуусгахад л анхаарах. Ингэснээр бидний бүтээмж нэмэгдэж ажиллах урам сэргэдэг байна.

4. Бясалгал хийдэг

Бясалгал бол бидний оюун санааг тайвшруулах хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга юм. Өглөө бүр зөвхөн 10-15 минут хийх нь таны өдөрт бүхэлд нь асар их нөлөө үзүүлж чадна.

5. Өөрийгөө өөдрөг хандлагатай хүмүүсээр хүрээлүүлдэг

Таныг хүрээлж байгаа хүмүүс, таны амжилт хоёр шууд холбоотой. Хов жив ярьж комплэйн хийдэг хүмүүс үү, эерэг дайчин, ажил хэрэгч хүмүүс үү? Хэрэв таны хамгийн ойр байгаа хүмүүс, найзууд чинь аз жаргалтай, зөв бодолтой хүмүүс бол энэ нь танд мөн нөлөөлдөг нь гарцаагүй. Тиймээс амжилтаа ахиулъя гэвэл хэнтэй цагаа өнгөрөөж, ямар хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж байгаагаа анхаарч, зохицуулах хэрэгтэй.

6. Өглөөний дасгал хийдэг хэвшил

Оюун санаагаа идэвхтэй, өндөр бүтээлтэй байлгахын тулд биеэ мөн идэвхтэй байлгах хэрэгтэй. Өглөө бол булчингаа сэргээх хамгийн тохиромжтой цаг гэдгийг шинжлэх ухаанаар батлан харуулсан байдаг. Ялангуяа зүрхний дасгал, сунгалт зэрэг байвал их сайн байдаг гэнэ. Энэ нь бидэнд их эрч хүч өгч, бүтээмжийг эрс сайжруулдаг байна.

7. Өдөр бүр хангалттай унтдаг

Амжилттай хүмүүсийн өдөр тутмын зуршлуудын хамгийн чухал нь сайн унтаж амрах дадал юм. Нойр бол бидний өөрийнхөө төлөө хийж чадах хамгийн энгийн бөгөөд хамгийн чухал зүйл гэдгийг бид сайн мэддэг ч, хэвшүүлдэггүй. Тогтмол сайн унтаж чаддаг эсэх нь бидний эрүүл мэнд урт хугацаандаа ямар байхыг тодорхойлдог байна. Хангалттай нойргүй бол та ядрах төдийгүй, бүтээмж тань муудаж, уур уцаартай болдог. Ихэнх насанд хүрэгчид өдөрт 7-9 цаг унтах хэрэгтэй гэжээ.