Teambuilding and Team Development Training

Манай баг хөгжүүлэх сургалтуудын онцлог:

Туршлага дээр суурилсан, ажил дээр өдөр тутамдаа шууд ашиглахад чиглэгдсэн, практикал, амьдралтай сургалтын хөтөлбөрүүд.

Монгол хүний сэтгэлгээ, манай нийгмийн нөхцөл байдлыг тооцсон, монголын ажлын байрны соёлд нийцсэн сургалтууд.

Онолын ойлголтууд болон арга техникүүдийг Монголын жишээ болон барууны туршлага, кэйс зэрэгтэй хослуулсан, сонирхолтой материалууд.

Баг  хөгжүүлэх  сургалтууд
Багийн ажил вөркшоп

Сонирхсон сургалтынхаа талаар асуугаарай.

“Өндөр гүйцэтгэлтэй баг” сургалт

Өндөр гүйцэтгэлтэй багийн шинжүүд, ажлын дадлууд, Google, Netflix, Toyota зэрэг топ компаниудын өндөр гүйцэтгэлтэй багууд яаж ажилладаг, тэднээс юу сурах вэ? гэх мэт байр сууриа олж тогтворжсон багуудын гүйцэтгэл, бүтээмжийг улам дээшлүүлэхэд туслах зорилготой сургалт. Дэлгэрэнгүй мэдээлэл имэйлээр авах бол холбогдоорой.

Call now: 7732-0578, 9555-1600

Харилцааны соёл ба өөрийгөө зөв илэрхийлэх чадвар сургалт

Ажилтнуудын хоорондын харилцаа, хандлагыг яаж эерэг байлгах, яаж бусдын дургүйг хүргэхгүй, гомдоохгүйгээр санаагаа тайлбарлах, сөрөг фийдбэк, шүүмжлэлийг яаж зөв хэлэх, хэцүү уулзалт, яриаг яаж эерэг үр дүнтэйгээр явуулж, уур амьсгалыг өөдрөг байлгах зэрэг харилцааны нарийн арга, тактикуудыг заана. Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол холбогдоорой.

Call now: 7732-0578, 9555-1600

Ажлын байран дахь EQ буюу Сэтгэл хөдлөлөө удирдах чадамжийг хөгжүүлэх сургалт

Ажлын байран дахь EQ яагаад чухал, юунаас эхэлдэг, сэтгэл хөдлөлөө удирдах гол чадамжуудаа яаж хөгжүүлэхийг жишээгээр зааж тайлбарлах, кэйс ажиллах, жен “Z” үеийнхний харилцааны онцлогууд зэрэг өдөр тутмын хэрэглээнд чиглэгдсэн сонирхолтой сургалт. Дэлгэрэнгүй мэдээлэл имэйлээр авах бол холбогдоорой.

Call now: 7732-0578, 9555-1600

Байгууллагыг  соёлоор удирдах нь: Хожуулдаг vs. Хожигдуулдаг соёл

захирлууд, менежерүүдэд зориулсан сургалт

Байгууллагын соёл бизнесийн стратегийг өглөөний ундандаа залгидаг гэсэн үг байдаг. Өөрөөр хэлбэл, танай бизнесийн стратеги хичнээн мундаг сайн байлаа ч түүнийг хэрэгжүүлж буй хүмүүсийн сэтгэхүй, тэдний ажиллаж буй орчны соёл, нөлөө тааруу байвал тэр нь бизнес амжилттай урагшлахад саад тушаа болно. Энэ сургалтаар танай удирдлагын баг Хожуулдаг vs. Хожигдуулдаг соёлын тухай гүнзгий мэдлэгтэй болж, яаж сайн соёлыг бий болгодог сайн практикуудаас суралцана. Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол холбогдоорой.

Бизнесийн англи хэл (эрчимжүүлсэн)

70-80% яриа голлосон 1 сарын VIP сургалт

Bloomington English Aademy-тай хамтран бизнесийн удирдлагууд, менежерүүд болон амбицлаг бизнесийн мэргэжилтнүүдэд зориулсан энэхүү сургалтад хамрагдсанаар та ажлын орчинд тогтмол хэрэглэгддэг англи хэлний яриа, бичиг, үг хэллэгээ сайжруулахаас гадна өөрийн сонгосон тодорхой нэг зорилго дээр сургалтын хугацаанд багштайгаа хамтран, төвлөрөн ажиллах боломжтой.

“Talent wins games, but teamwork and intelligence win championships”.
“Авьяастай бол тоглолтод ялдаг, харин багаараа хамтран
ухаалаг тогловол аварга баг болдог”.
  
                     — Michael Jordan

Холбоо барих