Лийн менежмент нь хаягдал, зардлыг багасган, үр ашиг, бүтээмжийг дээшлүүлэхэд чиглэгдсэн үйлдвэрлэл, үйлчилгээг удирдах арга аргачлал юм.
Товчоор хэлбэл, илүү сайжруулсан бизнес процессууд, үйл ажиллагааны тогтолцоог бий болгох замаар аль болох бага орц, нөөц бололцоог ашиглан өндөр чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх үйл явц юм.
Үйл ажиллагааг оновчжуулж, зардал бууруулах энэ арга барилыг үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ гээд бүх салбарт, хувийн компаниад болон төрийн үйлчилгээнд Америк, Канад, Япон зэрэг орнуудад их өргөн хэрэглэдэг.
Компаниуд бизнес процессийн болон лийн менежментийг нэвтрүүлснээр зардлаа бүрэн хянаж, сул зогсолт, үргүй зардлыг бууруулж, үр ашгаа боломжит дээд төвшинд хүргэж чаддаг.